Стандартын шаардлага хангаагүй "Сайра" лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэлээ

Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн Сайра нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрч, 400 хайрцаг буюу 4.7 тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэлээ.

“Өрнөх гариг” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэд (127.0.0.1)

    2020-07-01

    ОХУ загасан консерв тушенка зэрэг нь бараг 60% хулхи байдаг шүү, Хүнсний аюулгүй байдалыг МХГ хэдэн төгрөгөөр шийддэг нь нууц бишшүү