АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ

  АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.

Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)