Гүнтийн даваа жолооч нарыг "шар махтай нь хатааж байна"

“Уул морийг зовооно. Гүнтийн даваа жолоочийг шар махтай нь хатаана”. Үүнтэй жолооч нар санал нийлэх байх. Дарханы замыг тавилгүй хэдэн сар болоход Гүнтийн даваагаар зорчигчдын урсгал нэмэгдэж, өдөр шөнөгүй автомашин цувах болсон. Энгийн үеийнхээс илүү хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь Гүнтийн даваагаар зорчиход хүндрэлтэй болгожээ.

Сайжруулсан зам тавьсан байдал нь өвлийн цагт маш эрсдэлтэй. Хад чулуу, гуу жалга ихтэйгээс гадна огцом эргэлт нэлээд хэд таарна. Энгийн цагт цагаан тоосонд булаастай. Бороотойд уулын ус орж ирэх эрсдэлтэй гээд тоочвол асуудал дуусахгүй. Чингэлтэй дүүргийн газар нутагт хамаардаг Гүнтийн давааны замыг зарим үед хусаж зассан харагддаг ч энэ нь зөвхөн нүүрээ халтартуулах төдий. Давааны наад талыг хусаж цэвэрлэчихээд урууддаг хэсгийг гурилдаад өнгөрчихдөг.

 

Замыг зассаных нь дараа түүгээр явахад том чулуунуудыг замаас гаргаж, хонхор газрыг шороогоор дүүргэснээр ажлаа хийгээд дуусгачихлаа гэж боддог шиг байгаа юм. Гэтэл тэр замд ямар аюултай аваар осол гарах эрсдэлтэйг хэн ч анзаарахгүй өдийг хүргэлээ. Зам нь ихээхэн бартаатайгаас зарим автомашин давааны голд зогсчихно. Жолооч зорчигчтойгоо түрнэ, заримдаа дугуйгаа сольж харагдана. Гэтэл үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд хүн байтугай урдаас ирж байгаа автомашиныг харахад хүндрэлтэй байдаг.

Шөнө давааны наад тал нь гэрэлтүүлэгтэй, уруудахад сүмийх ч гэрэлгүй. Уг нь хамгийн эрсдэлтэй хэсгийг сайтар засаж, гэрэлтүүлэг тавимаар санагдах юм. Дарханы зам тавих ажлыг удахгүй эхэлж, хүмүүсийг аюулаас хамгаална гэж найдаж байна. Түүнээс өмнө Гүнтийн даваагаа тордож, хааяахан усжуулалт хийхгүй бол цаана чинь аваар осол гарах эрсдэл их байна шүү.

 

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (127.0.0.1)

    2020-07-03

    бандан тас сонгууль дууссан

  • zochin (127.0.0.1)

    2020-07-02

    xatuu xuchilt tavij boldoggui yumu guntiin davaand

  • Монгол залуу (127.0.0.1)

    2020-07-02

    Хуцалгүй хурдаа тааруул... Сагсуу, эсьэл хариуцлагагүй машаандаа тойрох үзлэг хийлэггүй оркуудл үхэж үрэгдэж байна.