Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн ААНБ-ыг урамшууллаа

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан.

Махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор нөөцийн махыг 4 чиглэлээр буюу Арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр-8, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр-4, Хөдөө аж ахуйн бирж /Арилжааны банкаар/-4 нийт 16 аж ахуйн нэгж нь 9626 тн үхэр, хонь, ямааны мах бэлтгэсэн. Мөн дотоодын зах зээл дэх махны хангамжийг нэмэгдүүлэх, малаас гарч буй дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийн боловсруулалт, ашиглалтыг сайжруулах зорилгоор “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ын дагуу мах экспортлогч 37 аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ бодлогын гэрээг байгуулсанаас 16 аж ахуйн нэгж хасагдаж 22 аж ахуйн нэгжийн 1688.4 тн буюу нийт 11314 тн махыг нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан нөөцөд бэлтгэсэн.

Өргөтгөсөн худалдааг 07 сарын 01 хүртэлх хугацаанд нөөцийн мах борлуулах 9 дүүргийн хэмжээнд зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр амжилттай зохион байгуулж өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд ажлаа тайлагнан, сайн ажилласан албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Т.Гантөмөр даргаар ахлуулсан ажлын хэсэг, бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн энэ онд бэлтгэсэн мах, ажлын зохион байгуулалт, оролцоог өндрөөр үнэлж амжилттай дуусгаж байгаад баяр хүргэж, ирэх жил илүү сайн оролцохыг уриалсан юм.

Мөн цаашид тулгамдаж буй асуудлууд, хүндрэл бэрхшээлийг онцгой анхаарч ирэх жил бүрэн шийдвэрлэж ажиллахыг даалгав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)