Явган хүний замуудыг шинэчилж стандартын шаардлага хангасан зам тавих ажлыг зохион байгуулж байна

"Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд эвдрэл гэмтэл ихтэй, борооны ус ихээр тогтдог, нөхөн сэргээх боломжгүй болсон нийтийн эзэмшлийн явган хүний замуудыг шинэчилж стандартын шаардлага хангасан зам тавих ажлыг зохион байгуулж байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн, баруун тал болон Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замын хойд талыг бусад байршуудад гүйцэтгэхээр шалгарсан байгууллагууд ажил нь эхэлсэн. Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь заавар зөвлөмж өгч ажиллаа.

Холбогдох албаныханд байршил нэг бүрт хяналт тавьж ажиллах, талбайн зохион байгуулалт аюулгүй байдлыг мөрдөж “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”, “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага” зэрэг хотын стандартуудыг мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

Тус ажлын хүрээнд Ард кинотеатр, Улсын их дэлгүүрээс Урт цагаан хүртэлх гудамж, Урт цагааны гудамжны эвдрэл гэмтэл ихтэй зам талбайг шинэчилж дуусгаад байна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (127.0.0.1)

    2020-07-05

    Явган хүний зам гэж нэг хүн ганцаараа явахын аргагүй юм хийчихээд тэрийгээ явган зам тавьж их ажил хийсэн болдог хоттой шүү дээ манайх

  • Зочин (127.0.0.1)

    2020-07-05

    Хотын захиргаа зүгээр л хэлдэг жижүүрийн хэдэн үгээ хэлж ярьж ажил хийсэн болж байгаа юм биз дээ харин ч чанаргүй хийх нь ашиг өгдөг биз

  • zochin (127.0.0.1)

    2020-07-05

    yag unen anhaaraarai

  • zochin (127.0.0.1)

    2020-07-05

    bayangol duuregiin 5,6-p khoroodyn khukh khotyn zuun talyn khoishoo yavdag zam ,gants khuviin kompani yavgan khunii zamguizamruu shakhaad khashaagaa tatsan khun yavakhad unekheer khundreltei uuniig ankhaaraach darga naraa