Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа

  Улсын Их Хурлын Байнгын хороод харьяа Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтүүдийг Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тус тус танилцуулсан.

    Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 72 гишүүний 47 буюу 65.3 хувь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнд 10 дэд хороо ажиллах бөгөөд Дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан бүрдүүлсэн байна. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар нэгдсэн чуулганы хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • хандлага түгээгч (127.0.0.1)

    2020-07-08

    Шинээр сонгогдсон сайдууддаа болон Я. Содбаатар гишүүн асанд шадар сайд болсонд нь туйлын их баяртай байна. Олон жил төрд үр бүтээлтэй ажилласан. Цаашдаач илүү сайн ажиллана гэдэгт итгэж байна.