Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтэс, 19 дүгээр хорооны Засаг дарга, Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 19 дүгээр хороо Жигжид, Шаргаморьтын зуслангийн чиглэлд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хүнсний болон хүнсний бус худалдаа, зөвшөөрөлгүй хуушуур, шорлог, айраг, зайрмагны худалдаа эрхэлж 31 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбайд, зөвшөөрөлгүй ил задгай хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ явуулж буй дээрх аж ахуйн нэгж, иргэдэд ил задгай худалдааг зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалт, 10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 12 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтуудын дагуу шийтгэл оногдуулах талаар мэдэгдэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)