Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тамгаа гардаж авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Аюушийн Ариунзаяа өнөөдөр тамгаа гардаж авлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа нь  1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5.  1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.  Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)