Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • songolt (127.0.0.1)

    2020-07-11

    shadar saiidad ajliin ondor amjilt hvsey. vvregt ajlaa deed hamjeend hiij uls eh oron ard tvmniihee erh ashgiin toloo ajillaarai gej hvsey baina. olon jil tord ajillasan turshlagatai parlamentch tanaar ene zasgiin gazar hvchee negtgej hogjild hvreh baih gej bodoj baina. amjilt hvsey

  • taliin huu (127.0.0.1)

    2020-07-10

    UOK-t talarhaj bna6 ushuu olon irgedee tatan avchrarai

  • Зочиннн (127.0.0.1)

    2020-07-10

    Үнэхээр зөв ажлуудыг хийж байна шүү. Энэ эрчээрээ ажиллаарай ажлын амжилт хүсье

  • зочны индэр (127.0.0.1)

    2020-07-10

    Шинэхэн засгийн газартаа ажлын амжилт хүсье.Шадар сайдаас эхлүүлээд ажилдаа хурдан орж байгаад баяртай байна.

  • 123zochin (127.0.0.1)

    2020-07-10

    ШАДАР сайд энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх тал дээр илүү анхаарч ажиллаарай. Амжилт хүсье

  • 123zochin (127.0.0.1)

    2020-07-10

    ШАДАР сайд энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх тал дээр илүү анхаарч ажиллаарай. Амжилт хүсье

  • МУ-ын иргэн Очгэрэл (127.0.0.1)

    2020-07-09

    Цар тахлаас эх орноо сайн хамгаалж ажиллаж байгаа УОК хамт олондоо талархлаа илэрхийлье. Мөн ажлаа хүлээж авсан даруйдаа шаардлагатай ажлуудыг ханцуй шамлан хийж эхэлж байгаа шадар сайддаа ажлын амжилт хүсье

  • Монгол хүн (127.0.0.1)

    2020-07-09

    Шадар сайдаар томилогдоод байгаа Я. Содбаатар нь 20 гаруй жил улс төрд ажилласан. МАН-н нарийн бичгээс - ЗТХЯ сайд хүртэл дэвжиш чадсан чадварлаг парламентч. Төрд түүн шиг олон жилийн дадал туршлага хариуцлагатай хүн байгаад нь талархмаар.

  • зочны индэр (127.0.0.1)

    2020-07-09

    Шинэхэн шадар сайд маань ч ханцуй чамлан ажилдаа орж байна даа.Дараа дараачийн ажилд нь амжилт хүсье энэ эрчээрээ яваад байгаарай.

  • 123zochin (127.0.0.1)

    2020-07-09

    Энэ хэцүү цаг үед Шадар сайд ажлаа авсан дариудаа хурдтай сайн ажиллаж байна. Мөн УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.

  • zochin1 (127.0.0.1)

    2020-07-09

    Засгийн газрын нийт сайд нартаа болон Я. Содбаатар шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье. Эх оронд минь эх тунх цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.

  • Иргэннн (127.0.0.1)

    2020-07-09

    Шадар сайд маань улс төрд ажиллаж байсан туршлагатай гэдгээ үнэхээр харуулж байна даа. Ажлаа хүлээж авсан өдрөө л иргэдэд тулгараад байгаа цаг үеэ олсон хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхнээс нь цэгцлээд л байна даа. Цаашдаа илүү ихийг хийж бүтээгээрэй. Ажлын амжилт хүьсе