Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд зорчигч урсгал нэмэгдэх хандлагатай байна

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд хуваарийн дагуу Улаанбаатар хотоос 425, орон нутгаас 439, нэмэлтээр 106 тээврийн хэрэгсэл замд гарахаар төлөвлөгдсөн. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд зорчигч урсгал нэмэгдэх хандлагатай байна.

Эрхэм жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоорой.

Баталгаатай, даатгалтай, хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх нь зорчигч таныг эрсдлээс хамгаална гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)