Мэдэгдэл

ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын  Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулууныг  ажлаа хүлээн  авахтай зэрэгцээд түүний  нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дахин тархах боллоо.   

 ШУА-ийн Их чуулганаар зохих дүрэм журмын дагуу сонгогдож, Монгол улсын төрийн тэргүүний зарилгаар академич хэргэм хүртсэн эрдэмтэн одоо төрийн сайд С.Чулууны нэр хүндэд бүдүүлгээр халдах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж  мэдэгдэл гаргаж байна. 

Академич С.Чулууны талаар сүүлийн үед олон нийтийн сүлжээнд  тараасаар буй сөрөг мэдээлэлтэй холбогдуулан  2019 онд ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж олон нийтийн сүлжээгээр түгээж буй мэдээлэл бодит бус, үндэслэлгүй  байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм.   ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаал, ажлын хэсгийн дүгнэлтийг хавсаргав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)