Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс 09-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин”, 15 дугаар хороо “3,4 дүгээр Хороолол”, Барс 1 худалдааны төвийн замын эсрэг талын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 9 иргэний үйл ажиллагааг зогсоож, 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 10.4 2, 6.3 2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн торгууль ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн ажиллалаа.

Мөн Хар хорин хүрээ ХХК-нд худалдааны төв орчмын ил задгай худалдааг таслан зогсоох, худалдаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангахгүй байх тухай улсын байцаагчийн хугацаатай Албан шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)