Сэхээнд байсан болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу авч иржээ

Архангай аймагт болсон осолд өртөж түлэгдсэн иргэдийг өнөөдөр /2020.07.16/ГССҮТ-д нисдэг тэргээр авчирлаа. Нийт 10 хүн хүндэвтэр, хүнд гэсэн зэргийн түлэгдэлтэй иржээ. Зарим иргэд нь 85-90 хувь түлэгдэлтэй байгаа аж. Үүний нэг нь 4 сартай хүүхэд байгаа юм. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрсөн бол өнөөдөр 12:00 цагийн орчимд ГССҮТ-д шилжүүлээд байгаа юм. Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад, "Өвчтөнүүдэд яаралтай эмчилгээ хийж, шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллаж байна. Биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн тайлбар өгсөн юм.

Осол гарах үед нийт 12 хүн түлэгдэж, бэртсэн гэсэн ч Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдсэн нэг нь нас барсан гэх мэдээлэл байна. Ослын үеэр газар дээрээ хоёр хүн амиа алдсан бөгөөд нийт гурван хүн амиа алдаж, 11 хүн хүнд бэртсэн байна.

Хэргийг сануулахад, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа”-нд 93-80 УБЛ улсын дугаартай, “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан Аллион, Альфард, Форестер, Соната-7 автомашинууд болон нэг мотоцикл галд өртөн шатсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)