Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хааж шугам засварын ажил хийж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Засварын ажил 2020 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)