Үер усны аюулаас урьдчилан сэргийлээрэй

2020 оны долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Төв аймгийн Лүн сумын Туул голын усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул ард иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа голын усанд орохгүй байхыг анхааруулъя. 

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Усны түвшин 236 см болж нэмэгдсэн байгаа тул Туул голын ай саваар нутаглаж байгаа малчид, айлууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.  

 Төв аймгийн ОБГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)