АНУ сонгуулийн дараах төрийн эргэлтэд бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал импичмент хийх, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эрх мэдлийг хүчээр хураах ажлыг сөрөг хүчнийхэн зохион байгуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден "Оросууд бидний сонгуулийн үйл явцыг хууль ёсноос гажуудуулахыг оролдож байна. Тэд АНУ-д иргэний дайн дэгдээх зорилгоор сонгуулийн үр дүнд нөлөөлөх хуурамч мэдээлэл тараадаг" гэжээ. Мөн тэрбээр Америкийн тусгай албанаас авсан мэдээлэлдээ үндэслэн "Хятад болон бусад улс бидний итгэлийг алдахад чиглэсэн үйл ажиллагаанд оролцож байна" гэж тодотголоо. 

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден Америкийн тусгай албаны нууц мэдээллийг хаанаас олж авдаг нь ажиглагчдын сонирхлыг татаж байна. Албан ёсны үүднээс авч үзвэл Байденд тусгай албаныхан тодорхой мэдээлэл өгдөг бол хууль зөрчсөн гэж үзэх ёстой. Гэхдээ Трампын сурталчилгааны штабын талаар дурдахгүйгээр өөрсдийгөө хэвлэл, олон нийтэд тайлбарлах шаардлага зайлшгүй тулгарч байгаа Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооны албан ёсны хариу үйлдлийг харах нь сонирхолтой байх.

Жо Байден Оросын хуйвалдааны тухай "тагнуулын мэдээлэл"-ээ цацахаас өмнө Хиллари Клинтон Америкийн телевизээр “Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс сайн дураар татгалзана” гэж мэдэгдэл хийжээ. Америкийн өнгөт хувьсгалт найруулагчид ямар ч асуудалгүйгээр "Ард түмний саналыг хулгайлсан сонголт"-ын талаарх хэлэлцүүлэгт урьдчилан бэлтгэж байгаа бололтой. Түүнчлэн гаднын дайсны дүр төрхийг урьдчилан тогтоосон бөгөөд ОХУ, Хятад улсыг “бай”-гаа болгожээ. Америкийн судалгааны газруудын санал асуулгаар дэд Ерөнхийлөгч асан, 77 настай Жо Байден рейтингээрээ тэргүүлж байгаа юм. Гэхдээ тэрбээр Нью Хемпшир, Невада, Иова мужийн сунгаанд ялагдаж Өмнөд Каролинад ялалт байгуулсан. Өмнөд Каролина мужид ялалт байгуулсан нэр дэвшигч сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал хамгийн өндөр байдаг. Тухайлбал, 2016 онд Хиллари Клинтон, 2008, 2012 онд Барак Обама Өмнөд Каролина мужид ялж байсан юм. Жо Байден өнгөт арьст сонгогчид болон 45-аас дээш насныхны дунд хамгийн их дэмжлэг хүлээж байна. Тэгвэл Өмнөд Каролина мужид өнгөт арьстнууд болон ахмад насны сонгогчид хамгийн олон тоотой байдаг нь Жо Байденыг ялахад нөлөөлжээ. Бүгд найрамдах намын их хурал ирэх сарын 24-27-нд болно. Бүх нийтийн сонгуулийн санал болон нэр дэвшигчдийн санал ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхий сонгуулийн ялагчийг тодорхойлохгүй. Ерөнхийлөгчийн нэр “Сонгуулийн коллеж”-ийн саналаар тодордог.

Тус коллежид АНУ-ын 50 мужийн төлөөлөл, нийт 538 сонгогч байдаг бөгөөд нэр дэвшигч 270 сонгогчийн саналыг авахад л Цагаан ордонд орно. Энэ нь зарим нэр дэвшигчид тун ашигтай. Учир нь хүн ам ихтэй мужаас харыдангуй олон сонгогч “Сонгуулийн коллеж”-д орно. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн сонгуульд ялсан ч коллежийн саналаар ялагдаж болно. Ийм зүйл 2000, 2016 оны сонгуульд Ал Горе болон Хилари Клинтон нарт тохиолдож байв. Энэ нь Ерөнхийлөгчийн төлөө мужуудын нэрийн өмнөөс саналаа өгдөг “сонгогч” гэж нэрлэгдэх албан тушаалтан юм. Муж бүр хэд хэдэн сонгогчтой. Сонгогчдын тоо нь Конгрессын төлөөлөгчид (муж болгоныг төлөөлөх хоёр сенатч ба мужийн хүн амын тоогоор тодорхойлогдох Ордны төлөөлөгчдийн нийлбэр)-ийн тооноос хамааралтай. Жишээ нь, АНУ-ын хамгийн том зургаан мужийг авч үзэхэд Калифорни 55, Техас 38, Нью-Йорк 29, Флорида 29, Иллинойс 20, Пенсильван 20 сонгогчтой.

Энэхүү тогтолцоо нь жижиг мужуудад анхаарал хандуулах шаардлага бий болгодог бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид улс орон даяар санал авах хэрэгтэй болдог. Айдахо, Аляск зэрэг Бүгд найрамдах нам давамгайлсан мужийг “улаан” гэх бол Калифорни, Иллинойс зэрэг Ардчилсан нам давамгайлсан мужийг “хөх” гэж нэрлэдэг. Харин “савлуур” мужид нэр дэвшигчдээс хамаарч давамгайлах нам нь өөрчлөгддөг байна. Иймээс кампанит ажил хийж буй нам ялах боломжгүй гэж үзсэн мужууд руу нэр дэвшигч илгээх эсвэл хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлыг хийдэггүй. Ерөнхийлөгчийн төлөөх тулаанууд ихэвчлэн Охайо, Флорида зэрэг савлуур мужид болдог аж. Харин 2020 онд Аризона, Пенсильван, Висконсин мужийг савлуур гэж үзэж болно.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)