Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор зусланд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ

Коронавируст цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллаж байгаатай холбогдуулан Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор зуслангийн үйл ажиллагаанд Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандарт, “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 7 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа. Хоол, хүнснээс шалгаалах хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн байдлыг үнэлэх зорилгоор эрүүл зүйн нян судлалын арчдас шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторит шинжилгээнд өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Мэргэжлийн Хяналт Сонгинохайрхан Дүүрэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)