Уулнаас орж ирэх үерийн усыг зайлуулах шугам сүлжээг зураг төсөлд заавал тусгаж ажиллахыг албаныханд даалгалаа

Бороо орох үед их хэмжээний ус уулнаас авто зам руу урсаж ордог тул зам шинэчлэлийн ажлын зураг төсөлд уг асуудлыг заавал тусгах, уялдуулж ажиллахыг албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дарь эхийн 3.3 км авто замын шинэчлэлтийн ажлыг шалгалаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, замын гүйцэтгэгч “Зэст хүлэг” ХХК-ийн захирал, зургийн гүйцэтгэгч Эйч Ай Би ХХК-уудыг цуглуулан авто замыг шинэчлэхдээ гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх, инженерийн шугам сүлжээний ажлыг уялдуулах, гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээнээс гадна уулнаас орж ирэх үерийн усыг зайлуулах шугам сүлжээг зураг төсөлд тусгах, зураг төслийн шатандаа иргэн, аж ахуйн нэгжийн орц, гарцны асуудлыг оновчтойгоор шийдвэрлэхийг үүрэг болголоо.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)