Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо.

Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээр:

1.Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14,7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэж байна.

2. Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57,3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

3. Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд 44-49,2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56,6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)