А.Амбасэлмаа: 595 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 7-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-д нийт 595 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Австрали, Афганистанаас ирсэн хүмүүсийн шинжилгээ, тусгаарлах байранд тусгаарлагдсан 18, найман эмч ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 жолооч, Замын-Үүдээр орж ирсэн 88 хүний шинжилгээ хамаарч байна. 

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 33 хүн эмчлүүлж байна. 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Тодруулбал, халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 3000 хүнд тандалт судалгаа хийсэн байна” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай