Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан хуваарийн дагуу гадаад орноос иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, өнөөдөр хуваарийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 иргэн эх орондоо ирлээ.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-44, жирэмсэн болон асран хамгаалагчтай-11, өндөр настан-31, эрүүл мэндийн шалтгаантай-24, диломат шугамаар-5, бусад-105 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корперайт, Зүчи, Кемпинский зочид буудлууд, Энхсаран, Ивээлэн, Жаргалант сувиллуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)