Австрали Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа талаар санал солилцлоо.

Монгол, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн нөөц боломж байгаа гэж хоёр тал үзэж байна. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, Австралийн өндөр технологийг Монгол Улсад нэвтрүүлж экспортод чиглэсэн үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Өнөөдөр Австралийн хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай байх зэрэг асуудлуудыг хөндлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)

    2020-08-12

    Өрсөлдөгч чинь тусаллаа юу хэхэ. Техник технологи авбал л юу юм гэхээс

  • zochin (127.0.0.1)

    2020-08-11

    dotoodiin uul uurxain compnauudaa demj gadniixan xen bolood manaiulsad olborlolt xiij mungu olood bgaam be manai uls uuriingesen companitai uul uurxain uuriin undesnii companuud bgaa shuu de MAK gex met yamar olon compnai be zuvshuurlig yostoi xurdan tsutslax xeregtei ard tumeen aamdralaa oloogui bidnii xiij bgaa bux ajil orlogogui bid amdarxad xund bolood bna mongoliin companuudiig l demj gadniixan bol gadniixan! ta uvurxangain xun bn lee uxaantai zuv bgaarai!