Иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны долоодугаар сард ажилгүй 5.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны долоодугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 433 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 7 дугаар сард 5.2 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.7 (53.0%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 0.1 (4.3%) мянган хүнээр буурчээ гэж  Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)