Mарк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч хэргийн газрыг орхин явсан хэрэг гарчээ

Өнөөдөр өглөө буюу 04.25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар нь  тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэрэг гарлаа.

Цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж  сэжигтнийг олж тогтоогоод байна.

Иргэд, жолооч бүр зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхиж явахгүй байх,  шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  

Явган зорчигчийг мөргөөд ослын газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

Явган зорчигчийг мөргөөд ослын газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)