БНХАУ-ын Жилинь мужийн ерөнхий прокурор авлига авснаа хүлээн зөвшөөрөв

Жилинь мужийн Ерөнхий прокурор Ян Кэцинь хээл хахууль авснаа шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн талаар Синьхуа агентлаг мэдээлэв.

Тэрээр 2011-2019 оны хооронд хувийн ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 46.35 сая юань буюу 6.67 сая ам.долларын хээл хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн.

Шүүх хурлын явцад прокурор нотлох баримтуудыг гаргаж ирсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар танилцсан байна.

Эх сурвалж: regnum.ru

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)