Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Чигж, Хариг, Баруунтуруун Хэнтий нуруунаас усжих Балж, Ерөө, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс  голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байгаа бол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 15 см  орчим даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Цаашид нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.   

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)