Казахстаны гааль, хорио цээрийн албан хаагчдыг авлигын хэрэгт саатуулаад байна

“Нур жолы” боомтын гааль, хорио цээрийн албаны албан хаагчдыг хээл хахууль авсан хэргээр саатуулаад байгааг Төмөр замын прокурорын байгууллагаас мэдээлэв. Төмөр замын прокурорын санаачлагаар Авлигатай тэмцэх албаны Алма-Атагийн салбарынхан саатуулаад байна.

Дээр дурьдсан байгууллагын албан хаагчид улсын хилээр ямар нэгэн саадгүй нэвтрүүлнэ хэмээн хээл хахууль авдаг байжээ. Одоогийн байдлаар 8 хүнийг саатуулаад байна. Казахстан, БНХАУ-ын хил дээр урт дараалал гарч байгаа талаар уртын тээврийн жолооч нар өнгөрсөн 6 дугаар сарын эхээс гомдол гаргаж эхэлсэн байна.

Казахстан Улсын Сангийн яамны Улсын орлогын хороо, Хилийн алба, Аж үйлдвэрийн яам зэрэг нь автотээврийн “Нур жолы” боомтын үйл ажиллагааг зохицуулахаар арга хэмжээ авч байна гэж удаа дараа мэдэгдэж байсан ч нөхцөл байдал дээрдээгүй байна.

Эх сурвалж: informburo.kz

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)