Хамтдаа алхацгаая аяны дүн гарлаа

Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан ХАМТДАА АЛХАЦГААЯ аян сар хагасын хугацаанд үргэлжилж бүх хэсэг хэлтсийн давхардсан тоогоор 814 ажилтан оролцсон. Эрүүл уурхайчин тугийг хэсгүүдээр өртөөлүүлж зохион байгуулсан энэ аяны удирдамжийн дагуу хамгийн олон ажилтнаа хамруулж хамтдаа алхсан хэсэг нэгжүүдийг шалгарууллаа. Нэгдүгээр байранд нийт ажилтнуудынхаа 39,7 хувийг хамруулсан ТАМЗХ,  хоёрдугаар байранд 34,6 хувийн оролцоотой Засварын хэсэг, гуравдугаар байранд  32,4 хувийн оролцоотой Захиргааны хамт олон шалгарч талархал, спортын хэрэглэлээр шагнууллаа.

Туг аялах хугацаанд  идэвхи санаачлагаараа бусдаас онцгойрч дугуйн замд  турник байрлуулж тэмцээн зохион байгуулан хамтдаа алхасан ажилтнуудаа витаминжуулсан ТАМАХ-ийг мөн урамшууллаа. Шагналыг Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Бажуна, нийгмийн хариуцлагын мэргэжилтэн Д.Нармандах, Уурхайчин СЦ-ын зохион байгуулагч Э.Батбаяр нар гардуулж баяр хүргэв. ХАМТДАА АЛХАЦГААЯ аяныг зохион байгуулснаас хойш тогтмол алхаж ажилдаа ирж байгаа ажилтнуудын тоо нэмэгдсээр байгаа нь тус аяны зорилго биелэж байгааг харуулж буй юм. Цаашид өөрийнхөө эрүүл мэндийн төлөө алхаж буй ажилтнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)