Судалгаа хөгжлийн хэлтсийн ажлаас

Байгууллага бүр нийгмийн хариуцлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөрөнгө, хүн хүчний тогтоосон нөөцтэйгээр  зорилгодоо хүрэхийн тулд судалгааны ажил хийж,  төсөл боловсруулан ажилладаг. Компанийн Судлагаа хөгжлийн хэлтэс үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, дотоод нөөц боломжийг ашиглах чиглэлээр   компанийн хэлтэс, хэсгүүд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран сүүлийн жилүүдэд 10 гаран төсөл боловсруулсанаас “Зам усалгааны систем”, Шанага үйлдвэрлэх”, “Ус шүүрүүлэх болон Уулын станцыг нүүлгэн шилжүүлэх” төслүүд амжилттай хэрэгжсэн, хэрэгжих шатанд  байна.

2020 оны эхний хагас жилд дараах төсөл,  судалгааны ажлуудыг бүрэн дуусгаад байна.

 Үүнд:

-       Зам усалгааны машиныг  усаар цэнэглэх цэг байгуулах хялбаршуулсан төсөл.

-       Технологийн автомашин, механизмын засвар үйлчилгээний байр төсөл.

-       Гүний цооногуудын бүрэн автоматжуулалт, хяналтын системийн судалгаа.

-       “Драглайн экскаваторын шанага” патентийн эдийн засгийн  үнэлгээ хийх

-       Компанийн нийгмийн хариуцлагын тайлан гаргах .

-       “Оюуны бүтээл, шинжлэх ухаан-техникийн дэвшлийн ололт, шинэлэг санааг нэвтрүүлэх тухай журам”-ыг шинэчлэн боловсруулах.

Зам усалгааны машиныг  усаар цэнэглэх цэг байгуулах төсөл

Уурхайн замын тоосны асуудал нь уулын ажлын аюулгүй ажиллагаа, ажилтнуудын эрүүл мэнд, тоног төхөөрөмжийн бүтээлд шууд нөлөөлдөг хүчин зүйл. Иймд зам усалгааны ажлыг ашиглалтын хоёр хэсэгт үр ашигтай явуулахын тулд ус авах цэгүүдийг зөв газар байрлуулан ашиглах нь зүйтэй юм. Тус хэлтсийн мэргэжилтнүүд “Зам усалгааны машиныг  усаар цэнэглэх цэг байгуулах” төслийг боловсруулжээ. 2019 онд Ус шүүрүүлэх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд шинээр байгуулсан напорын коллекторт СХХ-ийн саналын дагуу уг коллекторын шугамаас ус авах зориулалттай худаг хийсэн нь Уулын 1-р хэсэгт зам усалгааны машиныг усаар цэнэглэх цэг байгуулах боломж бүрдүүлж өгсөн. Хэрэв энэ төслийг хэрэгжүүлж ус авах цэгийг шинээр байгуулвал:

-       Зам усалгааны машинууд болон галын машин ойр зайнаас жилийн аль ч улиралд ус авах боломжтой болох

-       Уулын I хэсгийн зам усалгаа, гал дарах ажлын үр дүнд эерэгээр нөлөөлөх

-       Талын зайг 2,1 км-ээр бууруулах

-       Сул явалт 10 хувиар буурснаар 1 км-ийн өртөг 461.5 төг/км-ээр буурах гэх мэт ач холбогдолтой.

Технологийн автомашины механизмын засвар үйлчилгээний байр” төсөл:    

Технологийн автомашин механизмын засвар үйлчилгээг ТАМАХ-с 3,8 км-ийн хол зайд байрладаг байранд хийж байгаа нь ТАМ-ны хүрэлцээ муутай байгаа өнөөгийн нөхцөлд уулын ажлын бүтээлийг төлөвлөсөн хэмжээнд хүргэн ажиллахад хүндрэл үүсгэж байна гэж үзэн энэхүү төслийг боловсруулсан байна. Хэрэв энэ төсөл хэрэгжиж уулын ажлын талбайд ойр байрлалд угаалга, засвар үйлчилгээний шинэ байр барьж технологийн автомашин, механизмын угаалга, 50 болон 250 мото цагийн үйлчилгээ, жижиг гагнуур, засварын ажлыг хийдэг болно. Ингэснээр сул явалтыг бууруулж, уулын ажлын бүтээлийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Цаашид засвар үйлчилгээний байрыг өргөтгөх эсвэл ажлын цагийг уртасгах замаар  хүчин чадлыг өсгөх боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)