Манай харваачид УЛСЫН АВАРГА боллоо

8-р сарын 20,21-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Чингисийн хүрээ цогцолборт Монголын Үндэсний Харваачдын холбооны түүхт 80 жилийн ойн нэрэмжит холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 57 багийн 800 харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Монгол улсын даян мэргэн Д.Нямсүрэн ахлагчтай Багануур ХК-ийн УУРХАЙЧИН багийн харваачид нэг ч хожигдолгүйгээр тэргүүн байр эзэлж улсын аваргын Алтан медалийн эзэд болжээ. Уурхайчин багийн бүх харваачиддаа баяр хүргэе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)