Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч буй иргэдийн анхааралд

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас тус улсад хөдөлмөрийн гэрээ(E-9 ангиллын виз бүхий)-ээр ажиллан 3 жилийн болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч буй хэдий ч коронавируст халдварын тархалтын улмаас улс орнуудын хил хаагдах, нислэг зогсох зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллах “улирлын ажилтан”-аар бүртгүүлэн 3 сар ажиллах боломжийг олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Дээрх шаардлагыг хангаж буй иргэд онлайн хэлбэрээр эсвэл өөрт ойр байрлалтай хөдөлмөрийн төвд 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс өмнө очин бүртгүүлэх боломжтой байсан бол энэхүү хугацааг сунгаж 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой болсон байна. Мөн гэрээний хугацаа нь 2020 оны 4 дүгээр сарын 14-өөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ний хооронд дуусч буй иргэд хамрагдах боломжтой болж өөрчлөгджээ.

Энэ удаагийн “улирлын ажилтан”-ын бүртгэлд хамрагдсанаар нутаг буцсаны дараа ажлын санал эхэнд авах, солонгос хэлний шалгалтад 10 оноо нэмж авах давуу талтай юм. Иймд гэрээний хугацаа дууссан, нутаг буцаж чадахгүй байгаа иргэд улирлын ажилтанд бүртгүүлнэ үү.

ㅇ (Хүсэлт гаргах хугацаа) 2020 оны 9 сарын 30 хүртэл
ㅇ (Хүсэлт гаргах арга) Улирлын чанартай түр ажилд авах орон нутаг болон хүний тоог хянаж үзээд доор заасан аргын аль нэгээр хүсэлтээ гаргана.
- ①EPS home page (www.eps.go.kr)-д бүртгүүлж улирлын чанартай ажил хийх хүсэлтээ оруулаад, харьяа хөдөлмөрийн төвд ②биеэр очиж (гадаад иргэний үнэмлэхээ авч очих) эсвэл ③факс, имэйлийн аль нэгээр улирлын чанартай түр ажил хийх хүсэлт өргөдлөө явуулна. (ажиллах хүсэлтэй 1~3 газар, ажиллах хугацааг бичнэ)

 

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ КОНСУЛЫН ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)