Алба хаагчид 25 удаагийн шумбалт хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагчид “Дулааны улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хагийн нууранд зохион байгууллаа.  

Усан дор эрэн хайх аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврагчдын сэтгэлзүйн дадлагыг эзэмшүүлэх зорилготой дадлага сургуульд 4  алба хаагч хамрагдаж, 25 удаагийн шумбалт хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)