Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ

 Цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүд галаа түлж эхэлсэн. Иргэд галаа түлж эхэлэсэн эхний өдрүүдэд угаартсан иргэдийн дуудлага, мэдээлэл олноор ирэх болжээ. 

Тодруулбал, СХД-ийн 33 дугаар хороо ... тоотод суух 30 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй, 5 настай эмэгтэй нар нь гэртээ угаартсан.

Мөн БЗД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 29 настай эмэгтэй А, 9 настай эрэгтэй У, 3 настай эмэгтэй Х нарын нийт гурван иргэн гэртээ угаартсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар угаартсан хэргүүдийн ихэнх нь монгол гэрийн зуухны янданг сугалж, өрхөө бүтээснээс болж угаартсан байж болзошгүй байгааг хэллээ.

Угаартсан 38 хүний биеийн байдал ихэнх нь хөнгөн зэргийн угаарын хийд хордсон тул хордлого тайлах эмчилгээ хийсэн гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)