Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас барж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодог тухай ДЭМБ мэдээлсэн. 

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд тусалж чадна. Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе.  

Хэрвээ чамд хэцүү байгаа бол итгэдэг хүндээ юу мэдэрч байгаа талаараа 40 секунд ярьж харилцааг эхлэх.

Хэрвээ чи хайртай дотны нэгнээ амиа хорлолтоос болж алдсан нэгнийг мэддэг бол 40 секундэд яриаг эхлүүлж одоо хэр зэрэг байгааг нь асуух.

Хэрвээ та сэтгүүлзүйн салбарт ажилладаг бол 40 секундын талаарх статистик тоо, ярилцлага, өгүүлэл зэргийг мэдээндээ онцлох.

Хэрвээ та урлагийн салбар, мэдээллийн салбарт ажилладаг бол сэтгэл гутрал болон амиа хорлолтоос сэргийлэх 40 секундын мэдээг нэвтрүүлэг бүтээлийнхээ дундуур гаргах.

Хэрвээ та ажил олгогч буюу менежер бол 40 секундыг ажлын орчин дахь буюу тухайн газарт сэтгэл зовоож буй асуудлын талаарх боломжит нөөц бололцооны тухайд ажилчдаа дэмжих эерэг зурвасыг бий болгох.

Хэрвээ та дээд удирдлагадаа хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар хүсэлт уламжлахаар бол сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар арга хэмжээ авахыг уриалсан 40 секундын аудио клип буюу бичлэг хийх.

Хэрвээ та олон сонсогч, үзэгчтэй харилцдаг өөрийн сувагтай ( Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,зурагт, радио) –тай бол сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хүмүүсийн түүх, мэдээллийг багтаасан 40 секундын хэсэгтэй байх.

Хэрвээ та улс төрийн албан тушаал хашдаг бол олон нийтэд 40 секундын статистик тоо мэдээг онцлох, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх талаар олон нийттэй харилцахыг хичээгээрэй.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)