"EURO 2024"-ийн сугалааны тохирол Эльб филармонийн танхимд болно

Европын хөлбөмбөгийн холбооны “EURO 2024” тэмцээний сугалааны тохирол Германы Хамбург хотын Эльб филармони танхимд болно. 2023 оны арванхоёрдугаар сард болох уг арга хэмжээгээр Европын шилдэг 24 багийг зургаан хэсэгт дөрөв дөрвөөр нь хуваах юм.

Эльб филармони нь 2016 оноос хойш Герман улсын Хамбург хотын нэрийн хуудас болсон бөгөөд мөсөн уулыг дүрсэлсэн шилэн фасадтай, 110 метр өндөр барилга аж.

Концертын хоёр танхим, зочид буудал, орон сууц бүхий филармонийн том танхимын ханыг нь дуу чимээг булан бүрд хүргэх 10 мянган гипсэн шилэн хавтангаар бүржээ.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)