Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Даргаар Л.Бямбасүрэнг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томилж, тэрбээр ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн нар байлцлаа.

Л.Бямбасүрэн нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр.

- 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,

- 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,

- 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

- 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,

- 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,

- 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,

- 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,

- 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

- 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.126.90.156)

    2022-10-24

    Тэнэг авгай олон хүний хараал идэж бгаа хүндээ. Сайн явж чадах болвуу. Энэ их зовсон хүн бүр ерөөх болвуу эсвэл ...

  • ЗОЧИН (127.0.0.1)

    2020-09-16

    40ЖИЛ УЛСАД АЖИЛЛАЖ 40 ЖИЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛЖ УЛААН МӨНГӨ ТЭНДЭЭС АВСАНГҮЙ. хӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС ХЭДЭН УДАА АВСАН. ОДОО АВАХ БОЛОЛЦООГҮЙ НЭГ ӨДРИЙН ХАГАСТ САНХҮҮЖИЛТ НЬ ДУУСДАГ. НЭГ УДАА АЗ ТААРААД" МОНОС" АПТЕКААС САХАРЫН ЭМ ОЧИРЛОЖ ОЧИРЛОЖ АВСАН ЗӨРҮҮ НЬ 2000 ТӨГРӨГ БАЙВ. тЭГЖ ҮҮЛЭЭ ҮЗЭЖ АПТЕКИЙН ХҮНД ЗАНДРУУЛАН ДЭЭРЭЛХҮҮЛЭХ ШААРДЛАГА АЛГА ГЭЖ БОДСОН. ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН НЭГ ТӨГРӨГЧ ХӨНГӨЛҮҮЛСЭНГҮЙ. 500 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД ГАРАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАТВАР ТӨЛӨХ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ АРД ОЛОН ХОХИРЧ БАЙНА. ИЙМ НИЙГЭМД АМЬДАРДАГТАА ӨӨРТӨӨ ГОМДХООС ӨӨР АРГА АЛГА.