ХБХХЕГ-ын даргаар Э.Тамирыг томиллоо

  Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томилсон байна. Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн.  Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

Тэрбээр "Фрэндс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, "Эрдэнэт үйлдвэр" ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)