Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 265 иргэн  ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)