Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан байна

Малч­идиргэдтариаланчдын анхааралд:

 Өнөөдөр нутгийн баруун хагаст, 30-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор  4-9 градус, говийн аймгуудын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)