Усыг Усаар...

Монгол орон усны нөөц багатай орны тоонд ордог бөгөөд 2026 он гэхэд усны хомсдолд орж эхлэх эрдэмтдийн судалгаа гарсан байна. Тэгвэл Экологийн цагдаагийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй Байгаль Эн Тэргүүнд Цэнхэр алт усаа хайрлая аян ДЦС-3 ТӨХК нэгдэн цахилгааны хэрхэн уснаас гаргаж авдаг, үүнийгээ хэрхэн хэмнэдэг талаар товч өгүүллээ.

Дулааны цахилгаан станц гэдэг нь Дулаан болон цахилгааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэж байгааг хэлнэ. Цахилгаан станц гэдэг нь зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгааг хэлдэг.

Дулааны цахилгаан станц яагаад хот, районтой ойрхон байрладаг гэхээр тухайн хотын орон сууц, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг өвлийн улиралд дулаанаар хангах үндсэн зориулалттай юм.

ДЦС-3 хувьд эрчим хүч үйлдвэрлэх үндсэн технологи нь усыг хэт халсан уур болгон эрчим хүч үйлдвэрлээд уг процесст ажлаад гарч буй уур усны холимгийг ус болгох буюу усны төлөв байдлыг дахин дахин өөрчлөн ашиглаж байгаа гэсэн үг юм.

Дэлхий нийтээр саарал усны хэрэглээг нэвтрүүлж хэмнэлттэй техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд дээд удирдлагаас, инженер техникийн ажилтан, засварчин гээд бүх шатанд усыг хэмнэж ажиллах тал дээр санаачлага гаргаж технологи дамжлага тус бүрт ашиглаад гарч буй усыг шууд хаяхгүй баканд, санд цуглуулж жилд 1.5 сая тн саарал усыг станцын технологи ажиллагаанд дахин ашиглаж байгаа нь өнөөгийн тулгамдаж буй цэвэр усны нөөцийг хамгаалахад эерэгээр нөлөөлж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)