Эмнэлгүүдийн амбулаториор нийт 4668 хүн үйлчлүүлжээ

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1928 дуудлага ирснээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1037 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 53 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4668 хүн үйлчлүүлсний 28 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1404 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3183 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 204 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1476 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ. ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 29-ний өдөр нийт 22 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ өдөр нийт 256 мэс засал хийгдсэнээс яаралтай 105, төлөвлөгөөт 151 мэс засал байв. ГССҮТ-д 370 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 905 хүн үйлчлүүлсэн байна. ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 3 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)