УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөхөө Чингэлтэй дүүрэгт илгээлээ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх олгосон. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч өөрийн хүмүүсээ илгээлээ. Өнгөрсөн зургаан сард болсон УИХ-ын сонгуульд өөрийн зөвлөх Ж.Сүхбаатарыг Чингэлтэй дүүрэгт дэвшүүлсэн нь олон иргэдийн итгэлийг авч сонгогдсон билээ.

Тэгвэл энэ удаад УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөөмөөг тус дүүрэгт дахин илгээлээ. Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатар Чингэлтэй дүүрэгт ач хобогдол өгч, бодлогоор дэмжин ажиллаж байгаагийн нэг илрэл. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10000 гаруй нэр дэвшигчид дэвшиж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай