2019-2020 оны Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын нээлт боллоо

Говьсүмбэр аймагт 2019-2020 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын нээлтийг нэгдсэн байдлаар зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь болон аймаг орон нутгийн удирдлагууд, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хамт олон, иргэд оролцлоо. Сүмбэр сумын 2-р багийн гэр хорооллыг цэвэр усны шугамд холбох, Тэрэгтийн эх үүсвэрт өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажил, Аймгийн төвийн авто зам, дугуйн зам Найрамдал хотхоны 5, 7, 9, 12 дугаар байрны гадна зогсоол, орон сууцнуудын тоглоомын талбай, тохижилтын ажлууд 1-р цэцэрлэгийн барилгын их засвар Чойр хийдийн гол дуган, явган зам, тохижилтын ажил гэсэн бүтээн байгуулалтын ажлуудын нээлтийг хийсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)