Дональд Трамп коронавирусийн халдвар авснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсний дараа Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нараас шинжилгээ авсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Трамп өөрийн твиттер хуудсанд коронавирусийн халдвар авч, тусгаарлагдах болсноо зарлалаа.

Тэрбээр “Тэргүүн хатагтай бид хоёр Covid-19 өвчин туссан нь батлагдлаа. Биднийг тусгаарлах, эмчлэх ажил даруй эхэлнэ! Бид үүнийг хамтдаа давж гарах болно!” гэж тэр бичсэн байна.

Хоуп Хикс нь ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцдаг бөгөөд хамгийн сүүлд тэр Мягмар гарагт болсон халз мэтгэлцээнд Трампыг дагалдаж, Лхагва гарагт Миннесотагийн сонгогчидтой хийх уулзалтад нь хамт байлцжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)