Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

ХСОАБХЗГ-аас Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн зуухны битүүмжлэл шалгах, зөв галлагааны зөвлөмж өгөх, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, ахуйн хэрэглээний зуухны стандартыг хангуулах ажил хийгдэж байна.

Энэ хүрээнд тус газрын 10 албан хаагч Сүхбаатар дүүргийн 15, 17,19 дүгээр хорооны 134 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар, угаарын хий мэдрэгчийг ашиглах зөвлөмж өгч, ханан пийшин, зуух яндангийн битүүмжлэл шалгаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)