Хаалттай хан-уул гэдэг нь гүтгэлэг байжээ

 Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин нар мэдээлэл хийлээ.

Орон нутгийн сонгууль болж байгаатай холбогдуулан  АН-аас ХУД-ийн Тамгын газар болон Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу удаа дараа гүтгэлэг дайралтыг зохион байгуулалттай явуулж байна.

2020 оны 10 сарын 05-ны өдөр телевизийн нэр бүхий нэвтрүүлэг, сошиал орчинд ямар ч баримтгүй, гүтгэлгийн чанартай илт гуйвуулсан мэдээллийг олон нийтэд цацсан.

Дээрх гүтгэлэгт албан ёсны байр суурийг баримтаар тайлбарлалаа.

Үүнд: Гэрээ байгуулаагүй компанид төлбөр шилжүүлсэн гэх гүтгэлгийн талаар:

Төрийн сангаас гэрээ хийгдээгүй гүйлгээ гарна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Төрийн сангийн гүйлгээ гэдэг Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 16 ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын хүрээнд хийгддэг гүйлгээ юм.

Төрийн  сангаас    ажил  гүйцэтгэх  гэрээний   зарлагын  гүйлгээг  хийхдээ зөвхөн гэрээ байгуулснаар  төлбөр  шилжүүлдэггүй,  заавал  үе  шатны гүйцэтгэлийг  тухайн байгууллагаар  гаргуулж,  холбогдох  шатшатныхяналт,дүгнэлтийг   үндэслэн  олгодог.

Нобелнетворк ХХК-ний  санхүүжилтийг  олгохдоо сар бүр  хороо болгон  гүйцэтгэл  гаргаж, 

Тохижилт нийтийн ажахуйн хэлтэс  хянаж  баталгаажуулсны  дараа  төсвийн  хуваарийн  дагуу  олгодог.

40 га газар асуудлын талаар:

Хан уул дүүргийн Засаг даргын тамын газрын нэр дээр 2020 оны 4 дүгээр сарын 10 өдөр  А/168 тоот “Газар эзэмших эрх олгох тухай” Засаг даргын захирамж гарсан. Энэхүү захирамж нь Засаг даргын  Тамгын газрын харъяа ажилтан албан хаагчид,эмч сувилагч, багш, ТҮК-ийн ажилтан, цагдаагийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гаргасан захирамж юм. Энэхүү захирамж нь хэн нэгэн иргэний нэр дээр гараагүй, нэр гаргасан жагсаалт ч байхгүй. Засаг дарга Ж.Алдаржавхлан өөрийн нэр дээр гаргасан гэж илт гуйвуулж буй нь сонгуулийн үеийн гүтгэлэг гэдгийг олон нийтэд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цэргийн хоол: Жилд 2 удаа монгол улс даяар цэрэг татлагын ажлыг зохион байгуулдаг нь Хан-Уул дүүрэг дээр ч сүүлийн 20 жил тасралтгүй явж ирсэн ажил.  Энэхүү ажлыг зохион байгуулахад оролцдог нийт цэргийн анги, эмнэлэг зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад ажиллах хугацаанд нь өдрийн хоолыг тухайн ЗДТГ-ын цэргийн штабаас холбогдох төсвийг зарцуулдаг. Энэ бол улс төржих сэдэв биш. Цэрэг татлагын ажлыг зохион байгуулах ажлын төсвийг шилэн данснаас авч Дүүргийн засаг даргын тамгын газрын ажилчид хоол авч идсэн мэтээр илт мушгин гуйвуулж байгаа нь ажлаа гүйцэтгэж жирийн олон арван төрийн албан хаагчдын нэр төрд халдсан гэж үзэж байна.

3,2 тэрбумын бараа нийлүүлэлтийн талаар

Нэвтрүүлэгт дурдагдсан "АНХГЭРЭЛ ПРЕСС", “АЛЧИДАЙ”, “ЧУВА” ХХК нь 2011 оноос буюу  Ардчилсан намын үед ч Монгол Ардын Намын үед  ХУД-ийн Засаг даргын тамгын газарт бараа материал нийлүүлж  хамтран ажиллаж байсан. Компанийн захирал О.Уранчимэгээс "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийн багийхан ярилцлага авсан боловч түүнийгээ гаргалгүй, Иргэн О.Уранчимэгийг  илт гүтгэн улстөрийн нэвтрүүлэгт ашигласан байдаг.

Дээрх санхүүтэй холбоотой бүхий л мэдээлэл ХУД-ийн ЗДТГ-ын шилэн дансанд нээлттэй байршуулсан, хууль ёсны дагуу зарцуулсан, гэрээ хэлэлцээрээр баталгаажсан мэдээлэл бөгөөд үүнийг хуулбарлан авч ашиглахдаа илтэд мушгин гуйвуулж, гүтгэн харлуулах замаар улстөрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)