СХД-т МАХН-ын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчин нэр татуулахаар боллоо

НИТХ-ийн сонгуулийн 13-р тойрог буюу Сонгино хайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Энхбаярын Батшугар, Бибишийн энхжаргал, Ганбатын Батбаяр нар сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлд эл хийсэн нь нэр татах нөхцөл үүсчээ. Тодруулбал дээрх нэр дэвшигчид сонгогдсон тохиолдолд иргэдэд үнэгүй байр өгнө гэх зэргээр сонгогчдийн саналд нөлөөлөх, илт худал амлалт өгөх үйлдлүүдийг удаа дараа гаргасан байна.

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 48 зүйлийн 5.1 - Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах 48 зүйлийн 1.4 - Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх; 48 зүйлийн 5.3 - Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах зэрэг зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж байгаа нь нэр татах үндэслэл болж байгаа юм байна.

Эх сурвалж:  http://shudarga.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.46.202)

    2020-10-13

    энэ хүү чинь нүүрийн буяангүй хүйтэн хүн байна