Уурхайчид төрийн одон медалиар шагнууллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаарын сарын 01-ний  өдрийн №123 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, спортын өндөр амжилт гаргасан  дараах уурхайчдыг  төрийн одон медалиар шагнасан байна.   Шагналыг 2020.10.11-ний өдөр дүүргийн ЗДТГ-т Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Г.Байгальмаа нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор

-       Гомбын СЭЛЭНГЭ – Ахмад уурхайчин

Алтангаас одонгоор

-      Далантайн ШАРХҮҮ – Ахмад уурхайчин

-      Цэрэнбалдангийн ХИШИГТ

-      Довдонгийн АЛТАНГЭРЭЛ – Ахмад уурхайчин

-      Гончигсүрэнгийн ДОРЛИГБААТАР – Ахмад уурхайчин

Хөдөлмөрийн хүндэт медалиар

-      Буянгийн  БЯМБАТОГОО – Ахмад уурхайчин

-      Цэгмэдийн БОЛДБААТАР –УШХ-ийн насосны засварчин

-      Очирпүрэвийн ЭНХБАЯР –ЗХ-ийн аппаратчин /Шайбтай хоккейн Дэлхийн аваргын Хүрэл, Ази тивийн Мөнгөн медальт, Монголын хоккейн холбооны  лигийн 5 удаагийн аварга, ОУХМ, Монгол улсын шигшээ багийн тамирчин, туслах дасгалжуулагч /

-      Баасандоржийн МӨНХБААТАР  -НБАХ-ийн конвейрийн машинч /поуэрлифтингийн 2014 оны Дэлхийн аваргын  Мөнгөн медальт,  ОУХМ тамирчин /

Төрийн одон медалиар шагнуулсан уурхайчиддаа баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн уурхайчин тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Жо (103.50.207.150)

    2020-10-13

    Энэ мэдээллийг ер ойлгосонгүй. Энэ шагналыг хаана, аль уурхайн тамирчидад гардуулаад байгаа нь тодорхойгүй. Ийм мэдээ нэртэй юм бичээд байгаа сэтгүүлч нэртэй гарууд одоо болио...