Пауэрлифтингийн Уурхайчин клубын өсвөрийн тамирчид Улсын аварга боллоо

2020 оны 10-р сарын 10,11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болсон пауэрлифтингийн өсвөрийн УАШТ-нд уурхайчин клубын тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр нэгдүгээр байранд шалгаран УЛСЫН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ, ЦОМ-ын эзэд болов.

Хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 36 клубын 800 гаруй тамирчин оролцож хүч чадал, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлджээ. Тэмцээний хэрэглэлтэй, хэрэглэлгүй төрлүүдийн аль алинд нь манай тамирчид тэргүүллээ.

Үүнд: -57 кг-ийн жинд Б.Анардэлгэр алтан медаль, 63 кг-ийн жинд Н.Наранзаяа алтан медаль, +63 кг-ийн жинд Б.Цэнгүүн алтан медаль тус тус хүртсэн байна. Бяр тэнхээ, хүч чадлын спортоор хичээллэж амжилт гаргасан өсвөрийн тамирчиддаа баяр хүргэе.

 

 

Баг тамирчдаа амжилттай дасгалжуулж улсын аварга болгосон Уурхайчин спорт цогцолборын пауэрлифтингийн дасгалжуулагч У.Батбаяртаа нийт уурхайчдынхаа өмнөөс баяр хүргэе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)