Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу өнөөдрийн байдлаар 8 удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

 Хуваарийн дагуу энэ сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэх бөгөөд тус онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана. 

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)